Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны гуравдугаар сарын 17

1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

  • Түмэн Аялал ХХК (цаашид “Компани” гэх)-ийн эзэмшлийн tumentravel.com вебсайтаар дамжин үйлчлүүлэгч (цаашид “Хэрэглэгч” гэх) болон Компани хооронд аяллын үйлчилгээ захиалах, төлбөр тооцоо хийхтэй холбоотой харилцааг энэхүү үйлчилгээний нөхцөлөөр зохицуулна.

  • Хэрэглэгч нь манай вебсайтаар үйлчлүүлэхээсээ өмнө энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнөөр онлайн захиалга хийх, төлбөр төлөх эрхтэй болно.

  • Энэхүү нөхцлийн хэрэгжилтэд Компани болон Хэрэглэгч хамтран хяналт тавина.

  • Хэрэглэгч нь 18 ба түүнээс дээш насны, эрх зүйн чадамжтай байна.


2. ҮЙЛ АЖИЛЛАГАА

tumentravel.com вебсайт нь дараах үйлчилгээ, мэдээллийг агуулна:

  • Гадаад аялал

  • Дотоод аялал

  • Визний зөвлөгөө, үйлчилгээ

  • Аяллын зөвлөмж, нийтлэл

Вебсайт дээр байршуулсан мэдээллийн үнэн зөв байдлыг Компани хариуцна.

Хэрэглэгч нь санал, гомдол, шүүмжийг вебсайт болон бусад сувгаар илэрхийлэх эрхтэй.


3. ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХ

tumentravel.com вебсайт дээрх:

  • Лого, нэр, дизайн

  • Аяллын хөтөлбөр

  • Зураг, бичвэр, контент

нь Түмэн Аялал ХХК-ийн өмч бөгөөд Монгол Улсын болон олон улсын оюуны өмчийн хууль тогтоомжоор хамгаалагдсан.

Эдгээрийг зөвшөөрөлгүйгээр:

  • Хуулах

  • Олшруулах

  • Дахин нийтлэх

  • Ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.

Зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.


4. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ

Хэрэглэгч аялал захиалахдаа вебсайтад бүртгүүлсэн байна.

Бүртгэл үүсгэхэд дараах мэдээллийг оруулна:

  • Овог, нэр

  • И-мэйл хаяг

  • Утасны дугаар

  • Нууц үг

Хэрэглэгч:

  • Өгсөн мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна

  • Нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй

Нууц үг алдагдсанаас үүдсэн аливаа хохирлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

Нэг хэрэглэгч нэг и-мэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй.


5. ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ, ЗАХИАЛГА ХИЙХ

5.1 Захиалга хийх дараалал

Хэрэглэгч:

  1. Аяллаа сонгох

  2. Аялагчдын мэдээлэл оруулах

  3. Мэдээллээ баталгаажуулах

  4. Төлбөр төлөх

дээрх алхмуудыг гүйцэтгэснээр захиалга баталгаажина.

Захиалга амжилттай хийгдсэний дараа хэрэглэгчийн:

  • И-мэйл

  • Утас

руу баталгаажуулалтын мэдээлэл илгээгдэнэ.

Компани 24 цагийн дотор холбогдож нэмэлт мэдээлэл өгнө.


5.2 Бусдын өмнөөс захиалга хийх

Хэрэглэгч өөрийн:

  • Гэр бүл

  • Найз нөхөд

  • Хамаатан садан

зэрэг бусад хүний өмнөөс захиалга хийх боломжтой.

Энэ тохиолдолд тухайн хүний зөвшөөрлийг авсан байх үүрэгтэй.


6. ТӨЛБӨР ТООЦОО

Аяллын захиалга нь төлбөр 100% төлөгдсөнөөр баталгаажина.

Төлбөрийн хэлбэр:

  • Банкны шилжүүлэг

  • Карт (Visa, MasterCard)

  • Бусад цахим төлбөр

Төлбөр дутуу хийгдсэн тохиолдолд захиалга баталгаажихгүй.

Илүү төлөгдсөн дүнг 3 ажлын өдрийн дотор буцаан шилжүүлнэ.

Интернет, банк, техникийн саатлаас үүдсэн төлбөрийн асуудалд Компани хариуцлага хүлээхгүй.


7. АЯЛЛЫН ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

  • Аялал эхлэхээс 18–21 хоногийн өмнө цуцалбал 98% буцаан олгоно

  • Аялал эхлэхээс 10 хоног болон түүнээс бага хугацаанд цуцалбал төлбөр буцаагдахгүй

  • Визтэй эсэхээс хамааран хэрэглэгч өөрийн оронд өөр хүн явуулах боломжтой

Аяллын үйлчилгээ (нислэг, буудал, тасалбар) нь урьдчилан баталгааждаг тул энэхүү нөхцөлийг мөрдөнө.


8. ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

Хэрэглэгч санал, гомдлоо дараах сувгаар илэрхийлж болно:

  • Вебсайт

  • И-мэйл: info@tumentravel.com

  • Facebook хуудас: Tumen Travel

  • Instagram хуудас: tumen_travel

Компани:

  • 7 хоногийн дотор асуудлыг судалж

  • 7–14 хоногийн дотор хариу өгнө


9. БУСАД

Компани нь үйлчилгээний нөхцөлийг шаардлагатай үед шинэчлэх эрхтэй бөгөөд шинэчилсэн хувилбарыг вебсайт дээр нийтэлснээр хүчин төгөлдөр болно.