Нууцлалын бодлого

Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны гуравдугаар сарын 17

1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Түмэн Аялал ХХК (цаашид “Компани” гэх) нь tumentravel.com вебсайтаар дамжуулан үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахыг эрхэм зорилгоо болгон ажиллана.


2. МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ ЗОРИЛГО

Компани нь хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, ашиглана. Үүнд:

  • Онлайн аяллын үйлчилгээ үзүүлэх

  • Захиалсан үйлчилгээ, бүтээгдэхүүнийг баталгаажуулах

  • Харилцагчидтай холбогдох, мэдээлэл хүргэх

  • Урамшуулал, хөнгөлөлт, шинэ аяллын үйлчилгээ танилцуулах

  • Үйлчилгээний чанарыг сайжруулах


3. ЦУГЛУУЛАХ МЭДЭЭЛЛИЙН ТӨРӨЛ

Бид дараах төрлийн мэдээллийг цуглуулж болно. Үүнд:

  • Овог, нэр

  • Утасны дугаар

  • И-мэйл хаяг


4. МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ БА ХАМГААЛАЛТ

Компани нь хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй бөгөөд зөвхөн дараах тохиолдолд мэдээллийг ашиглана:

  • Хуулийн шаардлагаар

  • Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хамтрагч байгууллагад (жишээ: авиа компани, зочид буудал, визний үйлчилгээ)


5. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

Хэрэглэгч нь өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хариуцна.

  • Нэвтрэх мэдээллээ гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх

  • Өөрийн буруугаас үүдэн мэдээлэл алдагдсан тохиолдолд үүсэх хохирлыг өөрөө хариуцах


6. ХОЛБОО БАРИХ

Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлт байвал дараах хаягаар холбогдоно уу: