Comiket бол зөвхөн комик сонирхогчдын цуглаан биш, харин бүтээлч сэтгэлгээ, фен соёлын баяр юм. Хэрвээ та аниме, манга сонирхдог бол энэ арга хэмжээнд нэг удаа ч болов оролцох нь үнэхээр мартагдашгүй туршлага болно.
Comiket буюу “Comic Market” нь Японд зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том фен, уран бүтээлчдийн наадам юм. Анх 1975 онд зохион байгуулагдсан энэ арга хэмжээ нь өдгөө жилд хоёр удаа — зуны болон өвлийн улиралд — тогтмол болдог уламжлалтай томоохон соёлын үзэгдэл болон хөгжжээ. Үүсэл ба зорилго Comiket-ийг анх хэдхэн зуун хүн оролцсон жижиг арга хэмжээ хэлбэрээр эхлүүлсэн боловч өнөөдөр хэдэн зуун мянган оролцогч цуглардаг аварга фестиваль болсон байна. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь сонирхогч уран бүтээлчид өөрсдийн бүтээлийг (ялангуяа dōjinshi буюу бие даасан манга, комик) шууд уншигчдад хүргэхэд оршдог. Хаана болдог вэ? Comiket нь ихэвчлэн Tokyo Big Sight хэмээх томоохон үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагддаг. Энэ газар нь Японы хамгийн том эвентүүдийг хүлээн авдаг бөгөөд Comiket-ийн үеэр маш олон танхим дүүрэн хүмүүсээр бялхдаг. Онцлог шинж Comiket-ийг бусад комик эвентүүдээс ялгаруулдаг хэд хэдэн онцлог бий: Dōjinshi соёл – Фэнүүд өөрсдийн зохиосон эсвэл алдартай бүтээлүүд дээр суурилсан манга, зохиол гаргана Cosplay – Оролцогчид Naruto Uzumaki, Demon slayer зэрэг алдартай дүрүүдээр хувцаслаж оролцдог Хязгаарлагдмал бүтээлүүд – Зөвхөн Comiket дээр зарагддаг онцгой, цөөн хувьтай бүтээгдэхүүнүүд Нийгэм, соёлын нөлөө Comiket нь зөвхөн худалдаа биш, харин уран бүтээлчдэд өөрийгөө илэрхийлэх том боломж юм. Олон алдартай манга зохиолчид анх Comiket-ээс гараагаа эхэлсэн байдаг. Түүнчлэн энэ арга хэмжээ нь Японы поп соёлыг дэлхий даяар түгээхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
